Thursday, June 14, 2012
“Ротшильд ба хөвгүүд” корпораци дэлхийн улс орнуудыг ээлж дараалан цөлмөж байна
Дэлхийн хамгийн баян 30-40 хүн, дээр нь “NM Rothschild & Sons” корпораци нэмэгдээд сүүлийн 150 гаруй жилийн турш манай гарагийг мөнгөний тусламжтайгаар удирдаж байна. Дэлхийн
банк ба Олон улсын валютын сан /ОУВС/ ч гэсэн тэдний хяналтад оршдог. Энэ талаар Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч асан Жо Стиглиц “ОУВС, Дэлхийн банкны дарамт шахалтан дор ажилладаг бүх улсын эдийн засаг сүйрч дуусдаг. Улмаар Засгийн газрууд унаж, заримд нь эмх замбараагүй байдал дэгдсэн” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр 2000 онд энэ байгууллагаас халагдахдаа нууц баримт бичгүүдийг олны хүртээл болгожээ. Тухайлбал ОУВС дэлхийн орнуудаас дараах зүйлсийг шаарддаг. Үүнд:
-111 бүлэг бүхий маш нууц хэлэлцээрт гарын үсэг зурах.
-Эх орныхоо амин чухал активуудыг /ус, эрчим хүч, байгалийн хий/ зарах.
-Тухайн оронд сүйрэл, дампуурал дагуулах эдийн засгийн алхмуудыг хийх.
Хэрэв аль нэг улс дээрх нөхцөлийг зөвшөөрөхгүй бол олон улсын экспорт, импортыг хорьдог. Гэтэл олон улсын зах зээл дээр мөнгө зээлж чадахгүй хувь хүн, корпораци байтугай Засгийн газар ч тэсч чадахгүй. Дээрх аргууд тус болохгүй бол ОУВС тэдгээр орны Засгийн газруудыг унагаж, түүхийг өөрчилдөг аж.
Аргентиныг сүйрүүлсэн түүх
ОУВС маш нууц төлөвлөгөөг Аргентинд хэрэгжүүлсэн. Үүний дүнд Аргентины эдийн засаг дампуурч, 35 хоногт зургаан Ерөнхийлөгч нь солигдож байжээ. Энэ улс 1980-аад онд Дэлхийн банк, ОУВС-ийн бүх тушаалыг дуулгавартай гүйцэтгэн, төрийн бүх активаа, тодруулбал усан хангамжийн системээ ч зарсан. Засгийн газрын бүтэц эрс томорч, хүн амд өндөр татвар ногдуулах зэргээр Аргентин бүхэлдээ Дэлхийн банк, ОУВС-гийн мэдэлд очжээ.
Гэтэл энэ үеэр улстөрчдийн Швейцарь дахь дансанд мөнгө тэрбум тэрбумаараа орж байлаа. “Citibank” л гэхэд Аргентины банкуудын талыг авч, “British Petroleum” корпораци Эквадор улс руу дамжуулдаг шугам хоолойг өөрийн болгон, “Enron” компани эндхийн усан хангамжийг бүхэлд эзэмших зэргээр системийг бүхэлд нь устгасан. Энэ үед Буэнос-Айрест уух ч ус олдохгүй болжээ. Энэ бол зүгээр нэг хулгай биш, нийгмийн баялгийг хувьдаа ашиглан баяжсан хэргээс ч том зүйл юм.
ОУВС улмаар Агуу нууруудыг /АНУ, Канадад оршдог/ өөртөө авч, усан хангамжийг бүрэн хянах болов. Одоо АНУ-ын төрийн сан хөмрөгийн 51 хувь нь ОУВС, Дэлхийн банкны мэдэлд очжээ.
Буэнос-Айресын усан хангамжийн системийг “Enron” компани бараг сохор зоосны үнэгүй авсан юм. Мөн Аргентин, Чилийн хоорондох шугам хоолой ч зарагджээ.
Даяарчлагчид энэ активыг өөр нэг хуурамч компанид зарсны дараа “Enron” компанийг зүгээр л дампууруулчихсан аж. Тэд улстөрчдийг худалдан авч, тэдний тусламжтайгаар усан хангамжийн систем, төмөр зам, утасны компани, нефтийн корпораци, шатахууны станц зэргийг өөрийн болгодог дүрэмтэй. Томилогдсон эсвэл сонгогдсон улстөрчид дараа нь эдгээр активыг ОУВС-д дамжуулна. Дараа нь даяарчлагчид тэдний Швейцарийн дансанд асар их мөнгө хийдэг. ОУВС, Дэлхийн банк ийм байдлаар Эквадор, Аргентин, Израиль, АНУ-ыг цөлмөсөн, цөлмөж байна.
Хувьчлал бол дээрэм, хүчирхийлэл. Тэр л хүмүүсээс бүгдийг нь авч ОУВС, Дэлхийн банканд өгдөг.
Дэлхий шуналын түймэрт өртжээ
Тэд аль нэгэн улс орныг дарамталж, эдийн засгийг нь устган, гудамжинд эмх замбараагүй явдал дэгдээдэг. Энэ үеэр капитал гадагшаа урсаж, улмаар тухайн орныг залгих таатай боломжийг ОУВС-д өгдөг.
Энэ бол эзэнт гүрний эдийн засгийн дайн. Тэр л дэлхийн улс орнуудын сүйтгэж байна. Маш ховдог шунахай, ханаж цадахыг мэддэггүй тэд хувьцаа эзэмшигчдийн төдийгүй ард иргэдийн халааснаас сая саяар, триллион триллионоор нь мөнгө сорсоор.
Ротшильдынхон бол тахал. Дээрх актив бүгд “NM Rothschild & Sons”-д очдог. Тэд одоо ч улс орнуудыг ээлж дараалан цөлмөсөөр, хүний нөөцийг устгасаар байна.
Улс орнууд эхлээд капиталын зах зээлээ нээж, дараа нь орон нутгийн банкуудаа гадаадынханд худалддаг. Сүүлдээ усны үнэ асар өндөр болж ирнэ, яг Буэнес-Айрес, Калифорни шиг. Тэгээд улс орнууд худалдаа хийхээр хилээ нээнэ, жишээлбэл хар тамхины дайны үеэр. Энэ бол чөлөөт худалдаа биш, харин худалдааны дарамт шахалт. Энэ бол дайн. Тэд яг ийм схемээр дэлхийн улс орнуудын эдийн засгийг хоосруулсаар байна.
Resourse: gogo.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment